Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК (MNREC) нь 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа геологийн судалгаа болон уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд өдгөө Ховд аймгийн Мянгад суманд байрлах газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл дээр төвлөрч байна.
Халзан бүрэгтэй төсөл нь Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгэлтэй зургаан ГХЭ-ийн ордоос нөөцөөрөө хамгийн их (нийт нөөцийн 50% орчим), судалгааны түвшин ахицтай явж байгаа, өдгөө зах зээлд эрэлт нь нэмэгдэж байгаа хүнд ГХЭ агуулсан орд юм. Төсөл хэрэгжүүлэгч нэгж болох МНРИК нь олон улсын NI43-101 стандартын Урьдчилсан ТЭЗҮ (PFS, 2024)-г бэлтгэж 30+ жилийн ашиглалтын хугацаатай уурхай, баяжуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрийн концепцийн үр дүнг баталгаажуулаад байна.Одоогийн байдлаар Халзан бүрэгтэй төслийн Эцсийн ТЭЗҮ-г боловсруулах ажил үргэлжлэн хийгдэж байна.
Диспрози (Dy): Дэлхийд өрсөлдөхүйц нөөцтэй
Дэлхийн зах зээлд эрэлт өндөр газрын ховрын эрдсээр баялаг: Диспрози(Dy), Неоди(Nd), Празоди (Pr), Терби(Tb)
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн: Өндөр зэрэглэлийн MREO буюу ГХЭ-ийн нийлмэл ислийг үйлдвэрлэх боломж
Хөрс хуулалтын харьцаа: бага
Ашиглалтын хугацаа: 30+ жил
Ажлын байр: 600 +