ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага
МНРИК-н нийгмийн хариуцлагын бодлого нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагааны орчинтой, олон улсад өрсөлдөх чадвартай компанийг бий болгоход зорьдог. Бид ажилчид болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэдийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө урт хугацааны бодитой зорилтуудыг тавин ажиллаж байна.
Байгаль орчныг хамгаалах удирдлагын систем
Байгаль орчныг хамгаалах удирдлагын тогтолцооны гол зорилго нь төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг урьдчилан илрүүлж түүнээс сэргийлэх, бууруулах ба хянахад чиглэсэн байна. Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь дараах 5 үе шаттай
Төлөвлөх
Хэрэгжүүлэх
Хяналт шалгалт хийх
Удирдлагын дүн шинжилгээ хийх
Байгаль орчны бодлогыг тодорхойлох
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
МНРИК-н нийгмийн хариуцлагын бодлого нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагааны орчинтой, олон улсад өрсөлдөх чадвартай компанийг бий болгоход зорьдог. Бид ажилчид болон үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэдийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө урт хугацааны бодитой зорилтуудыг тавин ажиллаж байна.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
Бид дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар орон нутаг, бүс нутаг, улс орон хамгийн их байлгахыг зорьж байна. Халзан бүрэгтэй төсөл нь бүс нутгийн сайн сайхан байдал, ирээдүйн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэнд боловсролын хөтөлбөр санаалчилгад шууд хөрөнгө оруулалт хийх болно.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛТ
МНРИК нь Халзан Бүрэгтэй төслийг хөгжүүлэх стратегийг боловсруулахдаа эхний 10н жилд уулын агуулга өндөртэй хэсэгт төвлөрч ажиллах бөгөөд дараагийн жилүүдэд уурхайн ашиглалтыг хугацааг 40 гаруй жил ашигтай тогтвортой ажиллуулах боломжтой нэмэлт үе шатуудыг хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон. Энэхүү үе шаттай өргөтгөл нь төслийн дэд бүтгцийг дээд зэргээр ашиглах боломжийг хангаж бүс нутагт олон арван ажлын байр мөн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.