top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

IMARC: Уул уурхайн томчууд нэг цэгт


Өнгөрсөн 7 хоногт Сидней хотноо уул уурхайн салбарын дэлхийн томоохон чуулган болох “Уул уурхай, эрдэс баялгийн олон улсын чуулга уулзалт” (IMARC) болж өнгөрлөө. Жил бүр зохиогддог IMARC-н үеэр уул уурхайн салбарын удирдлагууд болон мэргэжилтнүүд чуулж, байгаль орчны нөлөөллийг бууруулах, тогтвортой байдал, дижитал болон эрчим хүчний шилжилт тэргүүтэй салбарын чиг хандлагыг тодорхойлох сэдвүүдийг хэлэлцдэг билээ. 


  • Цар хүрээ: IMARC-д дэлхийн 120+ орноос, 800+ уул уурхайн компани оролцож, нийт 9,000 гаруй оролцогч, зочид, төлөөлөгчдийг хүлээн авсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан юм. 


Арга хэмжээнд уул уурхайн луугар BHP-с эхлээд American Rare Earths, Australian Strategic Materials, McKinsey, болон Австралийн ЗГ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын комисс тэргүүтэй компаниуд оролцсон юм. Харин Монголоос Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсийн багийнхан оролцсон билээ. 


  • Онцлох нь: IMARC-д Халзан бүрэгтэйн Урьдчилсан ТЭЗҮ-г хийсэн уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Wood Australia мөн оролцсон юм. Энэ үеэр бид Халзан бүрэгтэй төслийн Урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг биечлэн хүлээн авсныг дуулгахад таатай байна. 


Цаашлаад, арга хэмжээний үеэр Халзан бүрэгтэйн Байгаль орчин, тогтвортой байдлын баг ТЭЗҮ-н гол түншүүд буюу Урьдчилсан ТЭЗҮ-г хариуцан ажилласан Wood Australia, Хаягдлын менежментийн судалгааг хийсэн Knight Piesold компаниудтай уулзаж, удахгүй эхлэх эцсийн ТЭЗҮ-н үе шат, стратегийн талаар туршлага солилцлоо. 


0 comments

Comments


bottom of page