Газрын ховор элементийн 19 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 18-20-ны хооронд АНУ-ын Сан-Антонио хотод боллоо. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дэлхийн 120 орчим компанийн 450 гаруй мэргэжилтэн, судлаачдыг цуглуулсан тус хуралд Халзан бүрэгтэй төслийн багийнхан оролцоод ирлээ
Дэлхий даяарх Газрын ховор элементийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгүүд өрнөсөн тус хурлын үеэр бидэнд соронзон үйлдвэрлэл, ялгах үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцах, туршлага солилцох боломж бүрдсэн юм
Бидний хуримтлуулсан мэдээлэл, судалгаанууд нь манай төслийн цаашдын стратеги, ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 144 гаруй ГХЭ-ийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2024-2026 онуудад олон төсөл зэрэг ашиглалтанд орох төлөвтэй байна. Тэр дундаа хүнд ГХЭ-ийн төслийг хөрөнгө оруулагчид, улс орнууд илүү сонирхож байгаа нь Монгол Улс богино хугацаанд өөрсдийн төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, зах зээлд байр сууриа эзлэх боломж байгааг шуурхай ашиглах шаардлагатай байна.
Comments