top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Газрын ховор элементүүд ба бидний өдөр тутмын амьдрал


Өглөө: La + Ce + Pr + Tb + Eu...


"Бид бүгд өглөөг ухаалаг утасныхаа сэрүүлгээр эхлүүлдэг. Тэгвэл таны барьж буй утасны дэлгэц лантан, цэри, празоди зэрэг газрын ховор элемент (ГХЭ)-тэй хамааралтай гэдгийг мэдэх үү? Түүнчлэн та босоод гэрлээ асааж ариун цэврийн өрөө орох, өндөг шарахаар зуухаа асаах зэрэгт ч ГХЭ хамааралтай. Учир нь европи гэх элементийн ачаар таны зуух халах үедээ улаан өнгөөр фосфортдог аж. Мөн орчин үеийн индукцийн зуух дотроо соронзтой байдаг бөгөөд үүнд неоди, празоди, диспрози зэрэг элемент ашиглагддаг".


Өдөр: Y + Eu + Tb + Nd...


"Таныг өдөр ажилдаа очсон үед ч таны эргэн тойронд байгаа дийлэнх зүйлсэд ГХЭ ашиглагдаж байдаг. Ажлын байранд байнга хэрэглэгддэг компьютер, ухаалаг гар утас нь иттри, европи зэрэг ГХЭ нь таны ашиглаж байгаа дэлгэцийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй. Мөн таны оффисын эргэн тойронд байгаа гэрэлтүүлгийн чанар ч европи гэх элементээс хамааралтай. Нэмээд та камер, чихэвч зэргийг ашигладаг бол камерын линзэнд лантан гэх элемент, самари гэх элемент чихэвчний соронзод ашиглагддаг гэдгийг санаарай".


Орой: Nd + Eu+ Pr + La...


"Та орой ажлаа тарж ирээд зурагт үзэх дуртай л биз дээ? Удирдлагаа гартаа авч, зурагтаа асаах үедээ ч та хэд хэдэн ГХЭ хэрэглэж байгаа. Жишээ нь неоди гэх элемент таны телевизорын чанга яригчийн хэсэгт ашиглагддаг бол эрби нь шилэн кабель холбоонд хэрэглэгддэг. Цаашлаад телевизорын дэлгэц, гэрэлтүүлэг гээд бүхий л зүйл ГХЭ-тэй холбоотой".

Ач холбогдол


"Та бидний үүр цайхаас үдшийн бүрий хүртэл ашиглаж байгаа утас, компьютер, зуух, телевизор, гэрэл гээд бүхий л зүйл газрын ховор элементтэй хамааралтай. Бид лантан, европи, иттри, неоди гэх зэрэг маш олон төрлийн газрын ховор элементийн ачаар өглөө сэрүүлэгтээ сэрж, босоод гэрлээ асаагаад, өндөг шарж өглөөний цайгаа уун компьютероо асааж ажлаа хийдэг.


Технологи хөгжих тусам бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байгаа газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр л. Та бидний амьдралын чанар, тав тух, эдэлж хэрэглэж байгаа төхөөрөмж, технологиудын хөгжил дэвшилд газрын ховор элементийн эзлэх байр суурь, үүрэг улам тэлсээр л байна.



Эх сурвалж: Zintu.com

0 comments

コメント


bottom of page