top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр суралцаж буй 9 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо



2023-2024 оны хичээлийн жилд зарлагдсан “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд шалгарлаа.


“Халзан бүрэгтэй-ГХЭ” төслийг хэрэгжүүлэгч үндэсний хөрөнгө оруулалттай “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь энэ жил анх удаа хөгжлийн сангийнхаа нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд Ховд аймгийн 35 оюутан материалаа ирүүлсэн юм.


Үүнээс:


  1. Голч дүн

  2. Нийгмийн идэвх, санаачилга

  3. Хувийн амжилт

  4. Харьяалал

  5. Нэн шаардлагатай мэргэжил /багш, СӨБ-ын багш, эмч, уул уурхайн ашиглалт/ гэсэн 5 үндсэн шалгуурыг хангасан 9 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, Ховд аймаг, Улаанбаатар хотноо батламжийг нь зэрэг гардууллаа.



“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, орон нутгаас хот руу чиглэх хөдөлгөөнийг бууруулах, тэр дундаа Ховд аймагт нэн шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх, оюутан залууст нутагтаа ажиллаж амьдрах боломжийг үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа тус компани “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөө цаашид жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж орон нутагтаа хэрэгцээтэй мэргэжлээр сурч буй оюутан залуусын ирээдүйг дэмжих юм.

Ташрамд дурдахад “Халзан бүрэгтэй төсөл” нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирээдүйд 4 төрлийн газрын ховор элементийг олборлох, боловсруулах зорилготой юм. Төслийн Урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил 2022 онд эхэлсэн бөгөөд 2024 онд дуусна. Цаашдаа эцсийн ТЭЗҮ боловсруулах, үйлдвэр барих зэрэг ажлууд хийгдэхээр ажиллаж байна.




Газрын ховор элемент гэдэг нь дэлхийн царцдасанд түгээмэл тархсан байдаг боловч нэг газар алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмалуудтай адил бөөгнөрч орд хэлбэрээр олдох нь ховор байдаг тул “Газрын ховор элемент” гэж нэрлэдэг байна. Газрын ховор элементүүд нь химийн үелэх системд скандинум, иттриум болон лантониодын бүлгийн 15 элемент байдаг бөгөөд химийн нэгдлийн хувьд дангаар оршдоггүй тул зэс, цайр, хар тугалга, алт шиг дангаар нь олборлох боломжгүй олон металлын нэгдлийг олборлон нэг металлыг нөгөөгөөс салгах байдлаар тус тусад нь ялган авах замаар олборлодог билээ. Эдгээр элементүүд нь бидний амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг ЛЕД дэлгэцтэй телевиз, цахилгаан автомашины хөдөлгүүр, угаалгын машины мотор, гар утас, компьютер, чихэвч зэргийг бүтээхэд гол түүхий эд болох тогтмол соронз үйлдвэрлэхэд ашигладаг байна. 


Тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.

Та газрын ховор элемент болон “Халзан бүрэгтэй” төслийн үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл доорх хаягуудаар орж мэдээлэл авна уу.


Вэбсайт: www.mnrec.mn

Twitter: khalzanRee

0 comments

Comments


bottom of page