МНРИК компани нь 2024 оноос Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг олон улсын стандартын дагуу дотоод, гадаадын зөвлөх (консалтинг) компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд:
Байгаль орчин, тогтвортой хөгжил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний SLR consulting болон Eco Trend компанийн мэргэжилтнүүд 5-р сарын 26-аас 6-р сарын 7-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн талбай орчим ажиллалаа.
“SLR consulting” нь: Дэлхийн 100 гаруй улсад салбартай, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
“Eco Trend” нь: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, мониторинг, зөвлөх үйлчилгээний компани юм.
Байгаль орчны хүрээнд:
- Судалгааны хамрах хүрээг тогтоох,
- Төслийн талбайтай танилцах,
- Гадаргын болон гүний усны мэргэжилтнүүд төслийн талбай орчим хэд хэдэн гадаргын усны мониторингийн цэгийг байршуулж, ойролцоо байрлах худаг болон голын уснаас дээж авч шинж чанарыг нь тодорхойлох,
- Мөн төслийн талбай орчмын биологийн олон янз байдлын судалгааны анхан шатны ажиглалт, агаарын чанарыг тодорхойлох хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.
Нийгэм, эдийн засгийн хүрээнд:
Мөн энэ үеэр Халзан бүрэгтэй төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг хийж буй дотоодын хараат бус судалгааны хүрээлэн болох IRIM болон олон улсын SLR компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг давхар ажиллалаа.
Тус баг нь:
- Төслийн оролцогч талуудыг тодорхойлох,
- Төр, хувийн хэвшил, ТББ-ын төлөөллүүд болон нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзаж төслийн талаарх мэдээллийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү нийгмийн суурь судалгаа нь:
- Төслийн хамрах газар нутгийн нийгмийн нөхцөл байдлыг тодруулах,
- Нийгмийн үзүүлэлтүүдийг олон улсад танигдсан уул уурхайн сайн туршлага, аргачлалын дагуу нэгтгэж гаргах зорилготой юм.
Commentaires