top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Халзан бүрэгтэй төсөл “Монголын геологи, хайгуул 2024” чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцлоо



 “Монголын геологи, хайгуул 2024” чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт “Corporate convention” төвд зохион байгуулагдлаа.

15 дахь удаагаа зохион байгуулагдсан тус чуулганд:

  • Геологич, судлаачид

  • Орон нутаг, төрийн байгууллагын төлөөлөл

  • Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг бүхий л оролцогч тал цуглаж 2 өдрийн турш салбарын ололт амжилт, тулгарч буй асуудал, шийдэл, ирээдүйн шинэ хандлагын тухай хэлэлцлээ.

Уг чуулга уулзалтын хүрээнд үндсэн хуралдаанаас гадна,

  • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажил

  • Салбарын хүний нөөц, боловсон хүчин

  • Хувийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнөв.



Мөн энэ хүрээнд

  • Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга,

  • Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт,

  • Орон нутгийн уулзалт, гарц шийдэл

  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

  • Зураглал, хайгуулын шилдэг баг, шилдэг илтгэгчдийг шалгаруулсан юм.




Онцлох нь:


Халзан бүрэгтэй төслийн Ахлах геологич Л.Дагва-Очир “Халзан бүрэгтэй газрын ховор элементийн ордын геологи, хүдэржилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, гуравдугаар байранд шалгарлаа.




Тус илтгэлийн хүрээнд:


1. Халзан бүрэгтэй орд нь тектоникийн дүүрэгчлэлийн ангиллаар Нуурын Атриат Мегабүсд Цагааншивээтийн гүний хагарлын дагуу Алтан Хөхийн синклинальд байрладаг бөгөөд Халзан бүрдлийн шүлтлэг массивд үүссэн магмын метасоматит гарал үүсэлтэй газрын ховор элементийн (ГХЭ) орд. 

 

2.  Ордын хүдэр агуулагч гол эрдсүүд нь бастенизит - (Ce, La)CO3F, синхизит - Ca(Ce,La)(CO3)2F, пирохлор - ( Na,Ca)2Nb2O6(OH,F) бөгөөд ХөГХЭ нь ихэнх элементтэй ямарваа нэгэн хамааралгүй жигд харьцаатай байх хандлагатай бол ХүГХЭ нь Y, U, Th, Ta, Nb зэрэг элементтэй эерэг хамаарал үзүүлдэг.     

 

3. ГХЭ-ийн хүдэржилт бүхий шүлтлэг гранит нь 395 сая жилийн настай бөгөөд эх газрын царцдасны оролцоотой холимог магмын эх үүсвэртэй плитийн доторх гранитоид юм зэрэг үндсэн агуулгыг салбарын мэргэжилтэн, судлаачдад хүргэхийг зорьсон бөгөөд илтгэлтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл дараах холбоосоор орно уу.







0 comments

Comments


bottom of page