top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Халзан бүрэгтэй төсөл ШУА-ийн ФТХ-тэй хамтран ажиллана


Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК компани нь ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичгийг ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал академич Ж.Даваасамбуу, Халзан бүрэгтэй төслийн Төсөл хариуцсан дэд захирал Ч.Мөнхжаргал нар төлөөлөн өчигдөр буюу 11-р сарын 27-ны өдөр байгуулсан  юм.


Тус хамтын ажиллагаа нь:

Физикийн шинжлэх ухаан, үүн дотроо цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цацрагийн талаарх олон улсын стандарт, шаардлага туршлагыг олон нийтэд үнэн зөв хүргэх зорилготой.


Мэргэжлийн судалгааны байгууллага, хувийн хэвшил хоорондын энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарган ажиллах бөгөөд энэ хүрээнд:

  • Газрын ховор элементийн талаар ерөнхий ойлголт, тогтвортой хөгжил, нийгэмд үзүүлэх үр өгөөжийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх,

  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, хариу арга хэмжээ, байгалийн цацрагийн тун, хүн, амьтан болон байгалийн бүрэлдэхүүн хэсэгт учруулж болох болзошгүй нөлөөлөл, түүнийг бууруулах талаар эрдэм шинжилгээ, онол практикийн уулзалт, семинар зохион байгуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;

  • Орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд, зорилтот бүлгийнхнийг хамруулсан танин мэдэхүйн сургалт, эрдэмтэн судлаачдын уулзалт-лекцийг шат дараатай зохион байгуулах зэрэг хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.


Цаашлаад, ШУА-н ФТХ-ийн мэргэжлийн эрдэмтдийн баг нь компанийн хэрэгжүүлж буй цацрагийн монитронгийн судалгаа болон бусад цацрагтай холбоотой судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, технологийн туршлага солилцох зэрэг байдлаар харилцан мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах юм.  



0 comments

Bình luận


bottom of page