top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

“Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-аас Мянгад сумын цэцэрлэгийн гадна талбай болон Эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөг тохижуулав



Энэ жил Мянгад сумын түүхт 100 жилийн ой тохиож буй. Сумын түүхэн ойг угтан “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Цэцэрлэгийн гадна хөлбөмбөгийн талбай, Эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөг тус тус тохижуулж өглөө.


Бид хөгжлийн сангаараа дамжуулан нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлдэг билээ. Цаашид ч орон нутагтай урт хугацааны үнэ цэнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилтынхоо хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудыг зүй зохистой удирдан зохион байгуулахыг зорин ажиллаж байна.

 

Мянгад сумын 100 жилийн ойг тохиолдуулан цэцэрлэгийн гадна талбайг сэргээн тохижуулав

 

Цэцэрлэгийн гадаах шороон талбайд цутгалт хийн 13:18 хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу бүрэн тохижуулж цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өгөв. Ийнхүү Мянгадын хүүхэд багачууд урин дулаан цагт стандартад нийцсэн зориулалтын талбайд тоглох, хөгжих боломж бүрдлээ.




Эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөг тохижууллаа


Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төв өргөтгөл хийн хүчин чадлаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор сургалтын өрөөнд нь шаардлагатай байсан хурлын ширээ, сандал болон 75 инчийн ухаалаг дэлгэцийг угсарч, суурилуулан эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.



 

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Мянгад сумын Эрүүл мэндийн төв болон Цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

 


ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ХӨГЖЛИЙН САН

0 comments

Comments


bottom of page