top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Халзан бүрэгтэй хөгжлийн сан Мянгад сумын “Ахмадын баяр”-ын үйл ажиллагаанд оролцлоо



Ховд аймгийн Мянгад сумын улсын тэргүүний ахмадын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд сумынхаа “Ахмадын баяр”-ыг зохион байгууллаа.


Тус арга хэмжээний үеэр ахмадын хурлаас гадна төрөл бүрийн уралдаан тэмцээн, дуун цэнгүүн болж 200 гаруй ахмад оролцлоо. Мөн энэ үеэр Халзан бүрэгтэй төслийн багийнхан төслийн үйл явц, “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-гаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, ахмадуудтай санал солилцлоо.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолоор Халзан бүрэгтэй төслийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, иргэдийн саналыг авч ажиллахыг хувийн хэвшилд үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд Халзан бүрэгтэй төслийн багаас Ховд аймгийн Мянгад сум болон бусад сумдуудаар мэдээллээ өгч, тойрохоор болсон билээ.



0 comments

コメント


bottom of page