ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ
Физик, химийн шинж чанараараа төстэй, өндөр технологийн түүхий эд.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ
Газрын ховор элемент нь физик, химийн шинж чанараараа төстэй бүлэг элементүүдийг хэлэх бөгөөд байгаль дээр ихэвчлэн нийлмэл байдлаар олддог. Эдгээр элемент нь дийлэнхдээ ислийн нэгдлүүд хэлбэрээр зарагддаг тул газрын ховор элементийн исэл гэж нэрлэх нь ч бий.
Неодим, празеодим гэх элементүүд нь хүчтэй соронз, нисэх онгоцны хөдөлгүүр, тусгай зориулалтын шил, салхин сэнсний хөдөлгүүр болон цахилгаан машины зэрэгт ашиглагддаг бөгөөд эдгээрийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр уг элементүүдийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна.
ГХЭ ХЭРЭГЛЭЭ
-
Соронзон: Мотор ба генератор, салхин сэнс, цахилгаан хөдөлгүүр, хард диск, MRI, чанга яригч, соронзон хөргөгч
-
Фосфор ба гэрэлтүүлэг: Тусгай төрлийн гэрэл, LED, LCD дэлгэц, лазер бүтээгдэхүүн
-
Хайлш, батарей: Хайлш ган ширэм цутгах, дээд зэргийн хайлш, NiMH батарей, түлш тохируулагч, хөнгөн барилга байгууламж
-
Шил өнгөлгөө, керамик: Өнгөлгөөний материал, шилний өнгө оруулагч, керамикийн тогтворжуулагч, керамик конденсатор, хэт ягаан туяа шингээгч
-
Катализатор: Автомашины катализатор, химийн ба цэвэрлэх байгууламжийн катализатор, дизел түлшний хүч нэмэгдүүлэгч
-
Бусад: Ус цэвэршүүлэгч, Будаг, Бордоо, Цөмийн технологи, цэргийн техник