МНРИК

Монголын газрын ховор элементийн салбарын анхдагч

Геологийн судалгаа, уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр 2010 оноос хойш ажиллаж байна.

«Монголиан нэшнл рийр ийрт корп» ХХК (MNREC) нь 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа геологийн судалгаа болон уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна.

Өдгөө бид Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл дээр төвлөрөн ажиллаж байна.

Олон улсын NI 43-101 стандартын Урьдчилсан ТЭЗҮ-г 2024 онд бэлтгэсэн бөгөөд одоо Эцсийн ТЭЗҮ, хагас үйлдвэрлэлийн туршилт, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил үргэлжилж байна.

МНРИК-ийн геологичид Халзан бүрэгтэйн талбайд

Бид эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологийн хөгжлийг дэмжих зорилгоор Диспрози (Dy), Неоди (Nd) зэрэг газрын ховор элементийн дэлхийн хэмжээний найдвартай нийлүүлэгч болохыг зорьж байна.

Уриа

Хязгаар нутгийн хөгжлийн төлөө хамтдаа

Зорилт

Газрын ховор элементийн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгон, ногоон эрчим хүчний шилжилтийг түргэтгэнэ

Илрүүлэлтээс ТЭЗҮ хүртэл 40 жил

Халзан бүрэгтэйн ордыг 1984 онд илрүүлснээс хойших гол үйл явдлууд.

1984

Орос, Монголын хамтарсан геологийн судалгааны экспедиц ордыг анх илрүүлэв.

1987

Агаарын гамма-спектрометрийн судалгаа хийгдэв.

1989

Гадаргын геохимийн дээжлэлтийн ажил хийгдэв.

1990

Анхны эрэл хайгуулын ажил эхэллээ.

2012

Төслийн анхны өрөмдлөгийн ажил хийгдэв.

2013

Ашигт малтмалын нөөцийг тогтоов.

2018

Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.

2021

Канадын NI 43-101 стандартад нийцсэн урьдчилсан эдийн засгийн үнэлгээ хийв.

2022

Баттай нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуул эхэллээ.

2024

Олон улсын стандартад нийцсэн Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулав.

Төслийг удирдаж буй баг

А. Цолмон, Гүйцэтгэх захирал

А. Цолмон

Гүйцэтгэх захирал

Ч. Мөнхжаргал, Төсөл хариуцсан дэд захирал

Ч. Мөнхжаргал

Төсөл хариуцсан дэд захирал

Ч. Одгэрэл, Бизнес хөгжлийн менежер

Ч. Одгэрэл

Бизнес хөгжлийн менежер

Л. Дагва-Очир, Ахлах геологич

Л. Дагва-Очир

Ахлах геологич

Халзан бүрэгтэй төсөлтэй танилцах