МНРИК

Халзан бүрэгтэй төсөл

Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөцийн тал орчим хувийг агуулсан, хүнд ГХЭ бүхий орд.

Уурхайгаас нийлмэл исэл хүртэл

Урьдчилсан ТЭЗҮ-гээр 30+ жилийн ашиглалтын хугацаатай уурхай, баяжуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрийн концепцийг баталгаажуулсан.

01

Уурхай

30+ жил

02

Үйлдвэрлэлийн хэмжээ (жилд)

13,000 тн

03

Өрөмдлөгийн гол үзүүлэлт

135 цооног

Судалгааны ажил ямар шатандаа явж байна вэ

Дууссан · 2024

Урьдчилсан ТЭЗҮ (PFS)

Олон улсын NI 43-101 стандартын дагуу бэлтгэсэн.

Хийгдэж байна

Хагас үйлдвэрлэлийн туршилт

Баяжуулалт болон гүн боловсруулалт гэсэн 2 үе шаттай. Баяжуулалтын шатны туршилт 2025 оны II улиралд амжилттай дууссан. Баяжмалыг гүн боловсруулах шатны (refinery) туршилтад тэжээх бөгөөд 2026 оны I улиралд дуусгахаар ажиллаж байна.

Хийгдэж байна

Нарийвчилсан ТЭЗҮ (DFS)

2026 оны II улиралд багтаан дуусгахаар төлөвлөж буй бөгөөд энэ төрлийн ашигт малтмалын чиглэлээр олон улсад туршлагатай Wood болон Stantec компанитай хамтран гүйцэтгэж байна.

Хийгдэж байна

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)

IFC ба Equator Principles 4 стандартад нийцүүлэн Sustainability East Asia ба SLR Consulting компани хамтран хэрэгжүүлж байна. Төлөв байдлын (baseline) судалгаа амжилттай дууссан. Уг судалгаа нь 24 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Ховд аймаг, Мянгад сум

Халзан бүрэгтэй төсөл нь Монгол Улсын баруун бүс, Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрладаг. Төслийн талбайд авто замаар болон ойролцоох Ховд хотын нисэх буудлаар дамжин хялбархан очих боломжтой.

Улаанбаатараас

баруун тийш 1,600 км

Ховд хотоос

60 км

Мянгад сумаас

20 км

Хятад-Монголын хил

баруун урагш 389 км, авто замаар холбогдсон

Халзан бүрэгтэй төслийн байршлын зураг
Зураг: Монгол Улсын газрын зураг дээрх Халзан бүрэгтэй төслийн байршил

Шүлтлэг гранитын төрлийн орд

Хүдрийн чулуулгийн ойрын зураг

Монгол Улсад

6 орд, 80 илрэл, 300 орчим эрдэсжилттэй цэг

Улсын нийт нөөц

3.1 сая тонн ГХЭ-ийн исэл (TREO)

Илрүүлсэн

1984 он, Орос-Монголын хамтарсан судалгааны баг

Хүдрийн биет

500 метр орчим диаметртэй, 200 метр орчим гүнтэй

Гол эрдсүүд

Бастнезит, синхизит, циркон

Халзан бүрэгтэйн орд нь шүлтлэг гранитын төрлийн, хүнд ГХЭ агуулсан орд юм. Хүдрийн биет нь 500 метр орчим диаметртэй, 200 метр орчим гүнд тогтоогдсон бөгөөд гол эрдсүүд нь бастнезит, синхизит, циркон.

Ордыг 1984 онд Орос-Монголын хамтарсан геологийн судалгаагаар илрүүлсэн. Ил аргаар, хөрс хуулалтын бага харьцаатайгаар олборлох боломжтой.

135 цооног, 30,395 метр

2023 оны эцсийн байдлаар ойролцоогоор 1,000×500 метр талбайг хамарсан өрөмдлөгийг амжилттай гүйцэтгэсэн.

41

цооног, 2012–2013 онд

94

цооног, 2021 оноос хойш нэмж

99%

керн авалт, дунджаар

20–100 м

цооног хоорондын зай

Хайгуулын өрөмдлөгийг хоёр үе шаттай гүйцэтгэсэн: 2012–2013 онд 41 цооног, 2021 оноос хойш 94 цооног нэмж өрөмдсөн.

2023 оны эцсийн байдлаар нийт 135 цооног, 30,395 тууш метр өрөмдлөг хийгдсэн. Керн авалт дунджаар 99%, цооног хоорондын зай 20–100 метр.

Өрмийн машин ажиллаж буй нь
Өрмийн кернийн дээж хайрцагт
Геологич кернийн бичиглэл хийж буй нь

Яагаад газрын ховор элемент чухал вэ