Медиа

Мод тарих үндэсний өдөр: Мянгад суманд 100 ширхэг улиас мод тарилаа

Мод тарих үндэсний өдөр: Мянгад суманд 100 ширхэг улиас мод тарилаа

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны хаврын мод тарих, арчлах аян энэ сарын 11-18-ны өдрүүдэд болно.

Мөн Халзан бүрэгтэй төсөл хэрэгжих Ховд аймгийн Мянгад сумын 100 жилийн түүхэн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-гаас хэд хэдэн томоохон ажлыг хийхээр төлөвлөж буй бөгөөд Мянгад сумын төв зам дагуу 100 ширхэг улиас мод тарих ажлаар ийнхүү эхлүүлж байгаа юм.

Мянгад суманд улиас мод тарьсан нь – зураг 1
Мянгад суманд улиас мод тарьсан нь – зураг 2

Улиас мод нь:

  • Цөлжилтийг саармагжуулдаг,
  • Хурдан ургадаг,
  • Хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг,
  • 100 гаруй жил насалдаг, хот суурин газар ургуулахад тохиромжтой зэрэг давуу талтай.
Мянгад суманд улиас мод тарьсан нь – зураг 3

Цаашид…

Бид зөвхөн мод тариад зогсохгүй цаашид арчлан хамгаалах бүхий л боломжийг тооцоолон усалгааны системийг бүрэн шийдэж, ургуулах арчилгааг тогтмол хэрэгжүүлэх юм. Түүнчлэн компанийн зүгээс ирэх жилүүдэд ч энэхүү арга хэмжээг уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сүүлийн мэдээ

Ирээдүйг бүтээлцэх залуу инженер

Медиа

Ирээдүйг бүтээлцэх залуу инженер

IMARC: Уул уурхайн томчууд нэг цэгт

Медиа

IMARC: Уул уурхайн томчууд нэг цэгт

Халзан бүрэгтэй төсөл ШУА-ийн ФТХ-тэй хамтран ажиллана

Мэдээ

Халзан бүрэгтэй төсөл ШУА-ийн ФТХ-тэй хамтран ажиллана