Мэдээ

Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааны ажил үргэлжилж байна

Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааны ажил үргэлжилж байна

МНРИК компани нь 2024 оноос Халзан бүрэгтэй төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг олон улсын стандартын дагуу дотоод, гадаадын зөвлөх (консалтинг) компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд:

Байгаль орчин, тогтвортой хөгжил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний SLR consulting болон Eco Trend компанийн мэргэжилтнүүд 5-р сарын 26-аас 6-р сарын 7-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн талбай орчим ажиллалаа.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажил – зураг 1

“SLR consulting” нь: Дэлхийн 100 гаруй улсад салбартай, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

“Eco Trend” нь: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, мониторинг, зөвлөх үйлчилгээний компани юм.

Байгаль орчны хүрээнд:

  • Судалгааны хамрах хүрээг тогтоох,
  • Төслийн талбайтай танилцах,
  • Гадаргын болон гүний усны мэргэжилтнүүд төслийн талбай орчим хэд хэдэн гадаргын усны мониторингийн цэгийг байршуулж, ойролцоо байрлах худаг болон голын уснаас дээж авч шинж чанарыг нь тодорхойлох,
  • Мөн төслийн талбай орчмын биологийн олон янз байдлын судалгааны анхан шатны ажиглалт, агаарын чанарыг тодорхойлох хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажил – зураг 2

Нийгэм, эдийн засгийн хүрээнд:

Мөн энэ үеэр Халзан бүрэгтэй төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг хийж буй дотоодын хараат бус судалгааны хүрээлэн болох IRIM болон олон улсын SLR компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг давхар ажиллалаа.

Тус баг нь:

  • Төслийн оролцогч талуудыг тодорхойлох,
  • Төр, хувийн хэвшил, ТББ-ын төлөөллүүд болон нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзаж төслийн талаарх мэдээллийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү нийгмийн суурь судалгаа нь:

  • Төслийн хамрах газар нутгийн нийгмийн нөхцөл байдлыг тодруулах,
  • Нийгмийн үзүүлэлтүүдийг олон улсад танигдсан уул уурхайн сайн туршлага, аргачлалын дагуу нэгтгэж гаргах зорилготой юм.

Сүүлийн мэдээ

Ирээдүйг бүтээлцэх залуу инженер

Медиа

Ирээдүйг бүтээлцэх залуу инженер

IMARC: Уул уурхайн томчууд нэг цэгт

Медиа

IMARC: Уул уурхайн томчууд нэг цэгт

Халзан бүрэгтэй төсөл ШУА-ийн ФТХ-тэй хамтран ажиллана

Мэдээ

Халзан бүрэгтэй төсөл ШУА-ийн ФТХ-тэй хамтран ажиллана